МОНГОЛЫН ХОШИН УРЛАГЫН ЖҮЖИГЧИД ИНЭЭДЭЭР ДАРХЛААГ ТАНЬ ДЭМЖИХ БОЛНО

2020-04-01  

Өнөөдөр дэлхийн инээдмийн баярын өдөр тохиож байна. Тиймээс өнөөдөр Монголын хошин урлагын жүжигчид хамтран 'Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолт зохион байгуулж байна.

Атаархуу АГЛУУ цуврал - YouTube

МУГЖ Л.Баттулга: Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Гэрээсээ гаралгүйгээр, гараа тогтмол угааж телевизийнхээ өмнө халуун хоолоо идэнгээ бидний онлайн тоглолтыг үзээрэй. Бид дөрвөн цагийн туршид инээдээр дархлааг тань дэмжих болно” . Тоглолтод "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэв.

Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд 20.00 цагт C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?