Луврын музей долдугаар сард албан ёсоор нээлтээ.

2020-06-02  

Парис хот дахь Луврын музей коронавирусын улмаас гуравдугаар сараас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагдаад байсан билээ. Тэгвэл одоо дэлхийн хамгийн алдартай урлагийн музей долоодугаар сарын 6-наас эхлэн үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байгаа гэж тус музейн хэвлэл мэдээллийн алба мэдэгдсэн байна.

Луврын музейд зочлохыг хүссэн хүмүүс зургаадугаар сарын 15-наас эхлэн тасалбараа захиалах боломжтой юм. Мөн музейд хүрэлцэн ирсэн хүмүүс урлагийн бүтээлүүдийг үзэж сонирхохын тулд хоорондоо зай барьж, тогтмол амны хаалт зүүх шаардлагатай.

Эргэн сануулахад Луврын музей коронавирусын халдвар тархахаас сэргийлж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд хаагдсан билээ. Үүнээс хойш тэд дахин үйл ажиллагаагаа явуулах оролдлого хийж байсан ч цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр эргэн хаагдахад хүрсэн юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?