ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЭВ

2020-07-09  

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жил, Үндэсний их баяр наадмыг угтан Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг өнөөдөр цэнгүүллээ.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг хүлэглэсэн торгон цэрэг цэнгүүлж, төрийн тусгай хамгаалалтынхан дагаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл илэрхийлэв. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.

Ташрамд дурдахад, Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Их эзэн Чингис хаан тэртээ 1206 онд Их Монголын тулгар төрөө байгуулж хүннүгийн үеэс уламжлан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өвөг дээдсийн үеэс Монгол түмэн, Монголын төр өнөөг хүртэл онголон шүтэж дээдлэн ирсэн юм. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн манлайн дэл сүүлээр хийсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь тийм хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?