25 ДАХЬ АВАРГА П.БҮРЭНТӨГСИЙГ "Y62" НИССАН ПАТРОЛЬ АВТОХҮЛГЭЭР БАЙЛЛАА

2020-07-13  

ч

Монгол улсын үндэсний бөхийн 25 дахь аварга Бүрэнтөгс талбайн хойд талаас түрүү бөхийн байгаа авахаар хүрэлцэн ирлээ. Түүнийг дагаж Увс нуур дэвжээний тэргүүн Цэрэнбат, гүйцэтгэх захирал Цэрэнсамбуу нар дагалдан алхаж ирэв.

Талбайн баруун урд талд Моннис компанийн асрыг зассан байв.

Ёслолын ажиллагааны өмнө хүндэт зочид дурсгалын зураг татууллаа.

-Моннис компани улсын наадмыг ивээн тэтгэгчээр ажиллаж буй. Өнгөрсөн оноос эхлэн түрүү бөхийг Ниссан Патруль машинаар байлж буй. Энэ жилийн наадмын түрүү бөх, улсын 25 дахь аварга Бүрэнтөгсөд өөрийн компанийн нэрийн бүтээгдэхүүн болох Y 62 авто хүлгийг гардуулахдаа баяртай байна. Хүлэг тань хурдан, тохилог. Таны амжилт ч хэнд ч гүйцэгдэхгүй байхыг ерөөе гэж тус компанийн захирал Мөнхбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.

-Улсын наадамд түрүүлж, үзэгч олноо баярлуулсандаа сэтгэл өндөр байна. Бөхчүүдийг дэмждэг, урамшуулдаг Моннис компанийн хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Монгол бөхийн заяа нь босоо байг. Ингэж Бүрэнтөгс аварга хэлэн будаг нь ханхалсан авто хүлэгтээ заларлаа. Түүний хамт Увс нуур дэвжээний тэргүүн Цэрэнбат унаанд сууж, хамтдаа талбайг орхилоо.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?