Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан /2020.07.13/ боллоо. Долоодугаар сарын 10-ны өдөр хязаалан болон эрлийз бага дунд насны морьдын уралдааныг зохион байгуулах байсан ч уралдааны зам шавар ус ихтэй байсан тул унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс 13-ны өдөр болгон хойшлуулсан билээ.
Хүй долоон худагт өнөөдрийн уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, Төв аймгийн Баян сумын уяач Д.Пүрэвсамбуугийн хээр үрээ түрүүлж, Т.Ууганбаярын хүрэн үрээ аман хүзүүдэв. Ганзоригийн хар үрээ айргийн гуравдугаарт, З.Пүрэв-Очирын хүрэн үрээ дөрөвдүгээрт, Айргийн тавд Д.Дагвасүрэнгийн хурдан зээрд үрээ орж унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олныг баярлууллаа.