Нүүр   /  

1500 ГАРУЙ ЖИЛИЙН НАСТАЙ ОЛДВОРУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-05-11  

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авч ирж сэргээн засварлаж эхэлжээ.

Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн байна. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг байгаа юм. Эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урьдчилсан судалгаагаар 1500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?