ЯПОНЫ ЖҮЖИГЧИН ХАРУМА МИУРА АМИА ХОРЛОЖЭЭ

2020-07-28  

Японы алдарт жүжигчин Харума Миура Бямба гарагт Токио дахь гэртээ дүүжлэгдсэн байсан бөгөөд  үүний дараа нь эмнэлэгт нас барсан болохыг тогтоосон гэж мөрдөн байцаах эх сурвалж мэдээллээ. 

Түүний менежер нь жүжигчнийг гэрийх нь өрөөнөөс амиа хорлохын өмнөх захидалтай нь олсон байна. 

"Фенүүдэд нь сэтгэлийн түгшүүр, учруулсанд уучлал гуйж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бид одоо олж мэдэн, дахин мэдээлэх болно" гэж түүний менежментийн компанийн Amuse Inc мэдэгдэлдээ дурджээ.

"Ромын луйварчин" дүрд тоглож байсан "The Confidence Man JP - Гүнжийн анги" нь ирэх Пүрэв гарагт Японы дэлгэц дээр гарахаар төлөвлөгдсөн байна.

"Түүний жүжиглэлт надад үнэхээр таалагдсан. Ийм залуу амьдралыг өнгөрөөсөнд би маш их харамсаж байна" гэж 40-өөд насны нэгэн эмэгтэй Facebook-т бичжээ.

Миура 9-р сараас эхэлж телевизийн олон ангит кинон дээр гарахаар төлөвлөжээ.

Тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа өөрийн хийсэн хоолны зургаа багагүй байрлуулсан байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард 30 насныхаа төрсөн өдрөөр жүжигчин "фенүүддээ хүсэл эрмэлзлийнхээ талаар видео бичлэг байршуулжээ.

Тэрээр "Цуст Даваа гараг", "Сүүлд үнсгэлжин", "Гокусен" зэрэг олон ангит кинонд тоглосон. Мөн NHK-ийн олон ангит драм дээр гарсан. Иймд Японы Broadway мюзиклийн "Kinky Boots" Харуко Сугимура шагнал хүртэж байж ээ.

Эх сурвалж: TOKYO (Kyodo) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?