BTS ХАМТЛАГЫГ БНХАУ-ЫН СОШИАЛ ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭН ЯДАЖ БАЙНА

2020-10-13  

Өмнөд Солонгос улсын K-POP BTS хамтлагийн нэгэн гишүүн Солонгос улсын дайны талаар коммент бичсэнийхээ төлөө БНХАУ-д том эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Хамтлагийн ахлагч олонд RM нэрээр алдаршсан гишүүн үг хэлэхдээ 1950-1953 оны хоёр Солонгос улсын дайны тухай “СЭТГЭЛ ӨВТГӨМ ТҮҮХ” гэх Өмнөд Солонгос болон АНУ хамтдаа дайтаж байсан он цаг хугацааг дурдсан байна. 

Гэвч түүний энэхүү үйлдэл нь Хятадын сошиал сувгын хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэсэн нь тус дайнд Бээжин Хойд Солонгосыг төлөөлж оролцсонд байгаа юм. 

Энэхүү хамтлагтай хамтран ажилладаг томоохон байгууллагууд болох Samsung, спортын FILA  бренд, HYUNDAI, гэх мэт байгууллагуудын тус хамтлагтай холбоотой бараа бүтээгдэхүүны сурталчилгаа гэнэт бүгд алга болсон байна. Харин хэн яагаад устгасан нь тодорхойгүй байгаа юм. 

 K-POP нь БНХАУ-н сошиал ертөнцөд ч мөн адил олон дагагчидтай бөгөөд BTS хамтлаг нь БНХАУ-д хамгийн их дагагчтай  буюу хамгийн багадаа 5 сая хэрэглэгчид дагадаг юм байна. 

Тус хамтлагын гишүүний хэлсэн үг дайны үеэр ахан дүүсээ алдсан олон мянган Хятадуудыг урлуулжээ.

"Хэрвээ BTS хамтлаг Хятад улсад мөнгө олох гэж байгаа бол Хятадууд бидний яаж хүлээж авахыг бодолцох байсан юм" гэж нэгэн хэрэглэгч Вэйбод бичжээ.

Глобал Таймс-ын мэдээлж буйгаар Хятадын өдөр тутмын сонинд “BTS хамтлаг нь зөвхөн нэг талыг барьсан мэдэгдэл хийлээ түүхийг үгүйсгэж байна" гэж нийтэлсэн байна.

Хоёр Солонгосын дайнд нийт Өмнөд Солонгос 200,000,  АНУ-ын 36,000 гаруй цэргүүд амь үрэгдэж олон сая энгийн ард иргэд хэлмэгдсэн бол Хятад улсаас 180,000 гаруй цэргүүд амь үрэгдсэн байна.

Гэвч Хятадын сошиал сувгуудад фенүүд нь хоёр тал болон хуваагдаж байгаа бөгөөд зарим фенүүд нь хамтлагыг өмөөрсөн өнгө аястай постуудыг бичсээр байна. 

7 гишүүнтэй энэхүү хамтлаг нь дэлхий даяар алдартай бөгөөд дэлхийн олон рекордыг эвдсээр байгаа билээ. Нэг жишээ дурдхад энэ жилийн эхээр гаргасан DYNAMITE нэртэй дуу нь YOUTUBE сувагт 24 цагийн дотор 101,1 сая хүний хандалтыг авч рекорд тогтоосон юм.

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эх газар:Арлын улсад эзлэгдээд тааруулаад арчаагүй түүх 2020-10-15
Anumi:Ene oni ehen bish ene sariin ehen shuu^^ 2020-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?