Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН БОЛЛОО

2023-11-09  

Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн  найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ.

Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байв. Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучнаас хоолой тус бүрээс гурвыг нь шалгаруулж, сүүлчийн шатанд дэвшүүлсэн юм. 

Улмаар Монголын  дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ. 

Түүний хувьд Италийн алдарт “Сан Карло” театр, "Арена Ди Верона", Италийн Торино хотын “Театро Рэжио”-гийн тайзнаа дуулж байв. 

Э.Амартүвшингийн авсан шагналуудаас танилцуулбал

2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/

2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр

2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан

Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль

ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал

2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртсэн. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?