Б.Чинбат “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор ажиллана

2023-06-20  

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат АНУ-ын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ. Ийнхүү монгол хөгжмийн зохиолчийн аялгуу дэлхийн тайзнаа эгшиглэх юм.

Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй "Ringling Bros and Barnum & Bailey Circus" болон "Greatest show on earth" цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэлсэн байна.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Тэрбээр 1993 онд "Никитон" хамтлагийн гишүүн болжээ. Тэрбээр АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв.  Мөн нүүдлийн цирк "Ringling Bros and Barnum & Bailey Circus"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ.

2009 онд Нью-Йорк хотноо болсон Нельсон Манделад хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" тоглолт, "Radio City Music Hall"-д болсон "Rock and Roll Hall of Fame" 25 жилийн ойн тоглолтод тоглосон байна.

Тэрбээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр "Гэгээн Муза" наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичжээ. 

Түүнчлэн өөрийн бие даасан “Хязгааргүйн цаана”, “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтоо хийсэн юм. 

 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?