МУГЖ, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.САРАНТУЯА "СЭТГЭЛИЙН ХӨГ" БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

2024-04-09  

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд хийхээр болжээ. 

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ.

Энэ жилийн хувьд “Сэтгэлийн хөг” тоглолт дөрөвдүгээр 20-ны өдрийн 18:00 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны “Концертын Их танхимд” болно.

May be a graphic of 1 person and text

Зочин уран бүтээлчдээр Киви хамтлаг, дуучин, продюсер Б.Ангирмаа, Болор хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Маргалжингоо, The Compass хамтлагийн дуучин А.Билгүүн нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран энгийн тасалбар 120,000, 160,000, 200,000, VIP тасалбар 550,000 төгрөгийн үнэтэйгээр тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг www.ticketx.mn-ээс захиалан авах боломжтой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?