БРЕЙК-ЭЭС ЭХЭЛСЭН 20 ЖИЛИЙН ТҮҮХ "ТАТАР"

2023-08-04  

2000 –аад оны залууст “Бусдын хайрыг хүндэл”-ийг зааж явсан “Татар” хамтлаг энэ жил 20 нас хүрч байна. Тус хамтлаг 2003 онд байгуулагдсан бөгөөд “Бороо”, “Ганцаараа”, “Чамдаа зориулъя”, “Эсрэг өдөр”, “Улаанбаатарын нулимс”, “Хайрыг хүндэл” зэрэг олон дуу нь одоо ч залуусын дунд хит хэвээр байгаа билээ. Тэд 20 жилийн ойн тоглолтоо энэ сард хийх бөгөөд  тоглолтдоо зориулж “Сэргэн Мандъя” хэмээх шинэ дуугаа цацжээ. Уншигч та бүхнийг 20 настай “Татар” хамтлагийн түүхээр аялуулъя.

Дугарын Мөнхчулуун

Овог нэр: Дугарын Мөнхчулуун

Тайзны нэр: Мөөгий

Төрсөн он сар өдөр: 1984 оны 5 сарын 8

Үүрэг: Rapper

Боловсрол: Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнес удирдлагын чиглэлээр баклаврын зэрэг

Хайртай дуучин: MACY GRAY

Дамдинбазар Батзаяа

Овог: Дамдинбазарын Батзаяа

Тайзны нэр: Заяа

Төрсөн он сар өдөр: 1984 оны 4 сарын 8

Үүрэг: Хамтлагийн ахлагч, продюссер

Боловсрол: 1991-2001 39-р сургууль төгссөн

Хайртай дуучин: JOEY STARR

Чулуунбат Жаргалсайхан

Овог нэр: Чулуунбатын Жаргалсайхан

Тайзны нэр: Жагаа

Төрсөн он сар өдөр: 1984 оны 5 сарын 8

Үүрэг: Rapper, хөгжмийн редактор

Боловсрол: 2002 МУИС-МКДС, 2007-2011 МУХУИС-ийн Олон улсын худалдаа, 2016-2020 БНХАУ Бээжингийн Багшийн их сургуульд Урлагийн онол чиглэлээр магистр хамгаалсан

1. Хамтлаг байгуулах тухай яриа анх 1999 онд гарчээ. Заяа, Жагаа, Мөөгий нар анх бүжгийн хамтлаг байсан юм. “Cypress Hill”, “House of pain” зэрэг хамтлагийн хөгжим дээр  брейк бүжиглэж, толгойн дээрээ эргэж явжээ. Хамтлагийн гишүүн Б.Батзаяа анх энэ үзүүлбэрээрээ “Ирээдүйн мангас” гэсэн нэвтрүүлэгт орж байжээ. 

2. “Татар” хамтлагийн хувьд нийслэлийн 39дүгээр сургуулийг төгссөн, нэг ангийн найзууд. Сонирхолтой нь хамтлагийн гишүүн Жагаа, Мөөгий хоёр тавдугаар сарын 8-нд төрсөн бол Заяа дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн гэнэ. Үүнийгээ тэд учрал гэж бэлгэшээдэг ажээ.

3.Тус хамтлагийн анхны уран бүтээлийн нэг нь “Бусдын хайрыг хүндэл” билээ. Байгуулагдаад удаагүй байсан залуусын хувьд энэ дууг цацсанаар жинхэнэ сенсааци тарьж, Монголын хөгжмийн ертөнцөд цахиур хагалж чадсан юм.

4. Тус хамтлаг анхны тоглолтоо 2003 оны дөрөвдүгээр сарын 23,24-нд энэ хийж байлаа. Тухайн үед залуучууд “Бусдын хайрыг хүндэл” дуугаар хамтлагийг мэддэг болоод байсан үе. Энэ дуугаараа хүмүүс нэгнээ хүндлэн, хайрлах гэж хорвоод мэндэлдэг болохыг харуулах гэж зорьсон тухайгаа залуус онцолсон байдаг.

5. Ийнхүү “Татар” хамтлаг Монголын хип  хоп урлагийн салбарт өөрсдийн дуулалт болоод өнгө төрх, стиль имижээрээ ялгарч, жилийн дотор гаргасан дуу бүхэн нь хит болж, хөгжмийн чартуудыг тэргүүлж эхлэх үедээ буюу  2003 оны долдугаар сарын 5-нд “Сонор” рекордстой гэрээ байгуулж чадсан юм.

6. Тэдний анхны цомог бол 2004 онд хэвлэгдсэн “Татар” юм. Анх 17000 ширхэг зарагдаж борлуулалтаараа тэргүүлж байжээ. Энэ цомогт “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа” зэрэг хит дуунууд нь багтсан байдаг. 

7. Хамтлагийн хоёр дахь цомог арванхоёрдугаар сард худалдаанд гарсан бөгөөд гарсан өдрөөсөө борлуулалтаараа тэргүүлж, Монголын шилдэг 10 цомгийн жагсаалтыг найман долоо хоног тэргүүлжээ.

8. Харин гурав дахь цомог болох  “Ганцаараа“ нь 2005 онд гарчээ. Энэхүү цомгийн онцлог нь Япон улсын алдарт реппер "AK-69" тэй хамтарсан “Aint no stopping” дуу юм.

9. 2005 онд “Татар” хамтлаг Япон улсад аялан тоглолт хийв. Японы "MS Entertainment "- тай хамтран япон даяар байрлах "Tower records" ын бүх салбаруудаар тус хамтлагийн цомог худалдаанд гарсан билээ. Мөн тухайн ондоо "Ain't No Stoppin' feat.AK-69" cd -гээ ч хэвлүүлж амжсан юм.

10. “Татар” хамтлаг гурав дахь бие даасан “Бороонд ганцаараа” тоглолтоо 2006 оны зургадугаар сарын 16-нд хийв. Тус тоглолтыг онцолсны учир нь тэд “UB palace”-ийн “Open air” задгай талбайд 25000 залуучуудыг цуглуулж, Монголдоо рекорд эвдэж шуугиан тарьж байсан удаатай.

11. Тэд зөвхөн хип хопын ертөнцөд бус киноны салбарт ч хүч үзсэн. Тодруулбал, 2008 онд “Сонор” рекордсын бүтээл “Аз жаргал Bad boy” кинонд хамтлагийн гишүүн Заяа гол дүр бүтээж, хоёр найз нь туслах дүр дээр ажиллаж дэлгэцэнд мөнхөрсөн түүхтэй.

12. “Татар” хамтлаг 10 жилийнхээ ойгоор “Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй нийгэм залуучууд уруу хандсан төсөл хэрэгжүүлсэн ба 10 насны төрсөн өдрийн бэлэг болгож “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийг гаргасан байдаг. Энэхүү хөдөлгөөнөөр тус хамтлаг нийт 100000 гаруй дэмжигч залуучуудыг нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?