"BARBIE" КИНОНЫ ОРЛОГО НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ

2023-08-07  

Нээлтээ хийгээд гурван долоо хонож байгаа "Barbie” киноны дэлхийн театрын зах зээлээс олсон орлого 1 тэрбум ам.доллар давжээ.

Тодруулбал, Зохиолч, найруулагч Грета Гервигийн кино дэлгэцнээ гараад гурван долоо хоноход дэлхийн зах зээлээс 1.03 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Ингэснээр Гервиг тэрбум ам.долларын кино бүтээсэн анхны соло эмэгтэй найруулагч байгаа юм.

Өмнө нь “Wonder Woman” кино дэлхийн зах зээлээс 821.8 сая ам.доллар олсон нь эмэгтэй найруулагчдын дээд амжилт байв.

Тус кино дэлхийпд амжилтад хүрсэн нь Их Британи, Мексик, Австрали зэрэг дэлхийн хамгийн том кино зах зээл дэх борлуулалтын орлоготой холбоотой юм.

Харин “Barbie” кинотой цуг нээлтээ хийсэн Кристофер Ноланы “Oppenheimer” гурван долоо хоногийн хугацаанд дэлхийн зах зээлээс 552.9 сая ам.доллар олжээ.

Хятадын кино урлаг, соёлыг судлаач "Барби дэлхий даяар алдартай хэвээр байгаа нь киног олон улсад алдаршуулж байна" хэмээн хэлжээ.

АНУ болон Канадын театруудын тасалбарын борлуулалтыг авч үзвэл:

1. “Barbie,” 53 сая ам.доллар

2. “Meg 2: The Trench,” 30 сая ам.доллар

3. “Oppenheimer,” 28.7 сая ам.доллар

4. “Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem,” 28 сая ам.доллар

5. “Haunted Mansion,” 9 сая ам.доллар

6. “Sound of Freedom,” 7 сая ам.доллар

7. “Mission: Impossible — Dead Reckoning Part I,” 6.5 сая ам.доллар

8. “Talk to Me,” 6.3 сая ам.доллар

9. “Rocky Aur Rani Kii Prem Kahaani,” 1.5 сая ам.доллар

10. “Indiana Jones and the Dial of Destiny,” 1.5 сая ам.доллар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?