“Oppenheimer”-ын кассын орлого 500 сая ам.доллароос давлаа

2023-08-08  

“Barbie” уран сайхны киноны кассын орлого нэг тэрбум ам. долларын босго давсан тэр өдөр үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй “Barbenheimer”-ын нөгөө уран бүтээлийнх нь орлого хагас тэрбум долларт хүрчээ. 

Тодруулбал, Британи, Америк гаралтай найруулагч Кристофер Ноланы бүтээл “Oppenheimer” гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийснээсээ хойш дэлхийн зах зээлээс 552.9 сая долларын орлого олсныг “Universal Pictures” компанийн албан ёсны мэдээллээс харж болно.

“Ингэснээр 2023 онд гарсан “R-rated” /17-гоос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хамтаар үзэх ёстой/ кинонуудаас хамгийн их орлого олсон киногоор тодорсноос гадна “Universal”-ийн “R-rated” кинонууд дундаас хамгийн богино хугацаанд дотоодын зах зээлээс 200 сая долларын орлого олсон дээд амжилтыг тогтоолоо” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Мөн хамгийн их орлого олсон, Дэлхийн II дайны үеийн сэдэвтэй кино болжээ.

“Oppenheimer” үзэгчдийн хүртээл болж эхэлснээс хойших гурав дахь долоо хоногтоо Хойд Америкийн болон олон улсын “Box Office”-ын жагсаалтуудын гуравдугаарт бичигдсэн байна. “Манхэттен төсөл”-ийн физикч Роберт Оппенхаймерын тухай гурван цагийн намтарчилсан киноны хувьд кассын орлого нь тун сайн байна. Тухайлбал, хагас тэрбум доллароос дээш орлого олсон дөрвөн намтарчилсан киноны нэг болж байна. Өмнө нь “Bohemian Rhapsody”, “Passion of the Christ”, “American Sniper” гэсэн кинонууд ийм амжилт үзүүлсэн байдаг.

Эх сурвалж: CNN, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?