Дуучин Weeknd өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр "Save Your Tears" гэх шинэ дууны клипээ цацжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард "American Music Awards"-д нүүрээ битүү боолттой тайзан дээр гарч байсан бол энэ удаа шинэхэн видео клипний дүр төрхөөрөө сонсогч фэнүүдээ алмайруулав.
Weeknd шинэ дүр төрхийнхөө талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд "Prosthetic Renaissance" make up студи инстаграмдаа хамтран ажиллаж нүүр хувиргалт хийсэн пост оруулсан байна. Шинэ клипиндээ зориулж гоо сайхны мэс засалд орсон мэт нүүр хувиргалт хийсэн нь ийнхүү фэнүүдийг нь хэсэг хугацаанд шоконд оруулсан бололтой. Тэрээр хоёрдугаар сарын 7-нд болох 2021 оны Супербоулын тайзнаа гарахаар болсон билээ.