КИМ КАРДАШИАН, КАНЬЕ УЭСТ ХОЁР САЛЖ БАЙНА

2021-01-06  

Ким Кардашиан, Канье Уэст хоёр салж буй мэдээлэл интернетэд тархлаа. Энэ нь Кимийн гурав дахь салалт юм. Тэрээр өмнө нь сагсан бөмбөгч Крис Хамфрисаас салж байсан.

Алдарт хосууд 2012 оны дөрөвдүрээг сард олон нийтэд харилцаагаа дэлгэж байсан. 2014 онд Италид болсон дээд хэмжээний ёслолын үеэр гэрлэж  дөрвөн хүүхэдтэй болсон. Охин Норт 7 настай, хүү Сент 5 настай, охин Чикаго ирэх долоо хоногт 3 нас хүрнэ, хүү Дуулал  19 сартай. Тэд өдгөө гэр бүл болоод 6 жил болсон бөгөөд хамтран амьдраад нийт 8 гаруй жил өнгөрөөсний эцэст салж байна. 

Тэд 2020 оны хагасыг гэрлэлтийнхээ ноцтой асуудлуудыг шийдэхээр өнгөрүүлсэн ба тус тусдаа байхдаа зөвлөгөө хүртэл авч, мэргэжлийн хүнд хандсан гэжээ.

"Тэд хамтдаа хэдэн сар байж чадахааргүй тийм байдалд хүрсэн. Хүүхдүүдийнхээ төлөө нэг нэгэнтэйгээ уулзаж байсан ч тусдаа амьдарч байсан. Ким энэ гэрлэлт бүтэхгүй болсныг өөрөө мэдэж байгаа. Аль дээрээс л мэдэж байсан" хэмээн E! News сайтад өнөөдөр мэдээлжээ.

Ким хэлэхдээ: хүүхдүүдийнхээ төлөө зөв шийдвэр гаргаж байгаа эсэхэд баттай байхыг хүссэн. Одоо тэр зөвхөн дөрвөн хүүхдүүдээ л анхаарч  байна. Шийдвэр гаргахад түүнд хэцүү байгаа" хэмээн нэмж хэлжээ. 

Хосын зүгээс ямар нэгэн тайлбар, тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч одуудтай холбоотой 2021 оны эхний шуугианы эзэд тэд болоод байна.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?