ЭНЭ 7 ХОНОГИЙН СЭДЭВ : ДОТООД ШҮҮРЭЛ

2016-05-23  

Хүний бие махбодийн үйл ажиллагааны гол тулгуур дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг явуулдаг эрхтнүүдийн талаар энэ долоо хоногт нийтлэх болно. Хүний өнчин тархи, бамбай булчирхай, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхайн, түрүү булчирхай болон умай-өндгөвчийн үйл ажиллагаа, тэдгээрийн өвчлөл эмгэгүүдийг товч дурдах болно.

Шүлсний булчирхай 

Зөөлөн тагнай хатуу тагнайн завсраас шүлс ялгардаг. Хүнд чихний ойролцоох, эрүүний доорх болон хэлний доорх гэсэн 3 хос том булчирхай байхаас гадна ам залгиурт хэдэн зуун жижиг шүлсний булчирхайнууд байдаг. Эдгээр нь хоногт 1500 мл хүртэл шүлсийг ялгаруулж байдаг. Шүлс нь бидний идэж буй хоол хүнсийг зөөллөн дэвтээж ходоод уруу дамжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна дотроо хоол боловсруулах фермент, ам хоолой залгиурын халдварыг эсэргүүцэх эсрэг бие хэмээх уургийн бодисуудыг агуулдаг. Хоол тэжээл биед орж боловсорч шингэхэд амны хөндий, шүд, хоол боловсруулахад шүлс чухал үүрэгтэй. 

Шүлсний булчирхайд вирусийн халдвар орох, чулуужих, хавдар үүсдэг. Хүний буруу үйлдлээс, төмөр чулуу өвс зуух, шүдний цооролт, хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэл, хорт зуршлуудын үед шүлсний булчирхай гэмтэж үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. 

Нэн түрүүн хомхойн I хэлбэрийн вируст халдварлагдаж хүний ам салстыг гэмтээсэн хомхойн яр шарх үүсгэдэг. Хомхойн вирус шүлсний булчирхайд үүрлэж хүний ам, уруул салстын салст гэмтэх үед үрждэг. Дэлхийн нийт хүн амын 94% нь байдаг хамгийн тархмал вирус. Дархлаанаас хамаарч илэрнэ, дархлаа сайтай хүн өвдөхгүй.

Шинж тэмдэг : Голдуу уруул дээр эмзэг цэврүү гардаг. Хэт даарах биеийн болон сэтгэл зүйн стрессээс болоод герпес вирус идэвхждэг байна. Тостой хоол идсэний дараа ширүүн алчуураас арчихад уруулын салст гэмтэж шархлаа үүсгэдэг. Мөн үнсэлцэхээс уруулын салст гэмтэх, цай кофе юмуу ресторанд танд авчирч байгаа аяга, таваг цэвэр эсэхийг бас анзаарч, бусдын алчуурыг бүү хэрэглэ. Будалт хийхдээ нүдэндээ хуруугаа бүү хүргэ. Нян нүдний салслаг бүрхүүлд халдварлана. Ямар ч тохиолдолд ярыг огт хатгаж цоолж болохгүй. Цэврүүний шингэнд өгч төчнөөн олон вирус байдаг болохоор халдвар арьсны бусад хэсгийг гэмтээж болох юм. Хэрвээ уруулын энэ өвчний эмчилгээг зөнд нь орхивол, тархины үрэвсэл юмуу бүслүүр яр зэрэг хүндрэл гарч болно. Мөн шүлсний булчирхайн хавдар үүсдэг.

Урьдчилан сэргийлэх : Амны хөндийг эрүүлжүүлэх хэрэгтэй.

Шүдний болон хоолойны өвчлөлийг эмчлүүлж эрүүл байх. Хоол идсэний дараа ам шүдийг цэвэрлэж байх, хүүхдэд элдэв зүйл гараа амандаа хийхгүй байх, хомхойн вирусээс сэргийлэх, хиймэл шүд буйлны гэмтэл үүсэхээс сэргийлэх.

 

 

 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Tumuruu:Xeregtei medeelel bna 2016-05-23
гэрэлт-од:bat orgil emch ali emnelgiin emch yum be 2016-05-23
Энхзул :Сайн байна уу миний чихний доор нэг товгор зүйл маш их томроод байна яах вэ эмчээ 2021-01-10
Пүрэвбат:Эрүүн доор нэг том юм томбойгоод байх юм ямар өвчин бэ туслаач 2022-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?