АББА ХАМТЛАГ 40 ОРЧИМ ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

2021-09-03  

Abba delight fans with new 10-song album and virtual concert - BBC News

Шведийн домогт Абба хамтлаг 40 орчим жилийн дараа шинэ цомог гаргахаар болсноо өчигдөр зараллаа.

“Abba Voyage” гэх 10 дуутай цомог нь энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд худалдаалж эхлэх юм байна.

Хамтлаг 1982 онд тарснаасаа хойш дахин уран бүтээл гаргаагүй байсан. 2000 онд тэд дахин нэгдэж, аялан тоглолт зохион байгуулах $1 тэрбумын саналаас татгалзаж байсан гэдэг.

Лондон хотод болсон өчигдрийн виртуал хэвлэлийн хурлын үеэр хамтлагийн гишүүн Бёрн Ульвеюс, Бэнни Андерссон нар цомгийнхоо зарим дуунаас сонсгожээ.

Тэд өөрсдийн дижитал аваторуудаар бүтээсэн виртуал шоу тоглолтыг ирэх онд Лондон хотын нэг театрт үзүүлэхээр болсон байна.  Хамтлагийн нэг цаг хагас үргэлжлэх тоглолт тавдугаар сарын 27-нд нээлтээ хийнэ. Тоглолтын тасалбар есдүгээр сарын 7-ны өдөр 21 паундын ($29) эхлэх үнээр борлуулагдаж эхлэх юм байна.

Аббагийн виртуал тоглолтын бичлэгийг бүтээх ажилд 850 гаруй хүн оролцож байгаа гэнэ. “Агнета, Фрида, Бэнни, Бёрн нар 160 камерны өмнө, мөн ижил тооны видео мэргэжилтнүүдийн өмнө тоглолтын бүх дуугаа таван долоо хоногийн турш бичүүлсэн. Энэ шоу нь Аббаг дуурайсан дөрвөн хүний тоглолт биш, жинхэнэ гишүүдийнх нь тоглолт байх болно” гэж шоуны продюсер Людвиг Андерссон ярьжээ.

 

Эх сурвалж: BBC, AFP

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?