ЖҮЖИГЧИН ЖАН-ПОЛЬ БЕЛЬМОНДО ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

2021-09-07  

Францын нэрт жүжигчин Жан-Поль Бельмондо 89 насандаа Парис хот дахь гэртээ таалал төгсжээ. 

Жүжигчнийг таалал төгссөн тухай түүний өмгөөлөгч Мишель Годест “Agence France-Presse” агентлагт даваа гарагт мэдээлсэн байна. "Тэрбээр сүүлийн саруудад маш их ядарсан байсан. Тэр тайван нойрссон" гэж өмгөөлөгч нь хэлжээ.

1957 онд жүжигчний замналаа эхлүүлснээс хойш Бельмондо тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээсэн байна. Тэрбээр Жан-Люк Годарын "Сүүлчийн амьсгалаар" (À bout de souffle) кино 1960 онд дэлгэцнээ гарсны дараа алдаршжээ. Уг кино Францын кино урлагийн "шинэ давалгаа"-ны нэг төрлийн илэрхийлэл болсон юм. Бельмондо дараа нь Витторио Де Сикагийн "Чочара" (La ciociara) кинонд София Лорентой хамт тоглосон байна. Энэхүү кино нь “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.  

Эх сурвалж: ПАРИС. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?