ДЭЛХИЙ ДЭЭРХИ ХАМГИЙН ОЛОН ПЯНЗТАЙ ЦУГЛУУЛГЫН ЭЗЭН

2021-10-02  

Бразилийн нэгэн нийтийн тээврийн компанийн захирал "Зеро" хочит Хосэ Фреитас хэмээгч эр дэлхий дээрхи хамгийн олон пянзтай цуглуулгын эзнээр өрсөлдөгчгүйгээр тодроод удаж байгаа юм байна. Анх 5 настай байхад нь аав нь пянз тоглуулагч худалдаж авч өгөхөд худалдагч нь 200 пянз дагуулж өгснөөр энэ цуглуулга сууриа тавьжээ. Тэрээр 1964 онд анх өөрөө бие даан Робэрт Карлосын дуутай анхныхаа пянзыг худалдан авч байсан бол дунд сургуулиа төгсөхдөө 3000 түүнээс 30 жилийн дараа гэхэд 30.000 пянзтай болж тоо нь аажмаар өсөж байснаа эхнэрээсээ салсны дараа шууд огцом саяын босгыг давж зам нь шулууджээ. Хамгийн гол нь пянз үнэ цэнэгүй болж хаягдаж байсан үед хамгийн идэвхитэй худалдан авалтууд хийж, 2 зуун дамнан "Тайм Скүэрт" ажиллаж байсан алдартай пянзны дэлгүүр дампуурлаа зарлахад бүх цуглуулга болох 300.000 шилдэг пянзнуудыг нь бөөнд авах мэтээр хамсаар эдүгээ 7 сая пянзны эзэн суусан байна. Бүх пянзнуудаа Сан Паулагийн захад орших 2300 кв метр талбай бүхий агуулахад хадгалдаг бөгөөд тэнд нь байх оффист 17 хүн өдөрт 500 орчим пянзыг мэдээллийн санд оруулах ажил хийж байна. Энэ хурдаараа явбал 20 жилийн дараа бүх пянзыг бүртгэлжүүлж амжих тооцоотой байгаа хэдий ч одоо хүртэл авсаар байгаа худалдан авалтыг нь тооцох юм бол хэзээ дуусахыг нь хэн ч таашгүй. Түүний мөрөөдөл нь дэлхийн хамгийн том пянзны зах супермаркет байгуулах гэнэ дээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?