МУГЖ Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН ХООЛОЙТОЙ ДУУЧНААР ШАЛГАРАВ

2021-10-19  

Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртжээ.

Тэрбээр дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан бөгөөд шагналаа АНЭУ-ын Дубай хотноо 12 дугаар сарын 29-нд гардах аж. Тэрбээр өмнө нь, “Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил) гэж ангилдаг. Хоолой тус бүрээс гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Энэхүү шагналд  ид дуулж яваа дуурийн агуу баритон хоолойтой хоёр дуучинтай хамт нэр дэвшиж байгаа” хэмээж байсан юм.

МУГЖ Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?