ЖҮЖИГЧИН КИМ СОН У ЦУУ ЯРИА ҮНЭН БОЛОХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

2021-10-21  

БНСУ-ын жүжигчин Ким Сон У хуучин найз бүсгүйгээ үр хөндүүлэхийг албадаж байсан гэдгээ лхагва гарагт хүлээн зөвшөөрч, тухайн эмэгтэй болон олон нийтээс уучлалт хүсжээ.

Тэрээр өөрийн менежментийн агентлаг болох “Salt” энтертайнментаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, "Би түүнтэй үерхэж байх үедээ өөрийн хайхрамжгүй зангаасаа болж түүнийг гомдоосон" хэмээн дурджээ.

Түүнчлэн бүсгүйгээс биечлэн уучлалт гуйхыг хүсэж байсан ч түүнтэй холбогдож чадаагүй гэдгээ онцолсон байна. “Би түүнээс биечлэн уучлалт гуйх ёстой байсан юм. Тийм ч учраас би энэхүү мэдэгдлээрээ дамжуулан чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна" гэж Ким Сон У хэлжээ.

Тодруулбал, ням гарагт нэрээ нууцалсан нэгэн бүсгүй өөрийгөө “Жүжигчин К”-ийн хуучин найз бүсгүй байсан гэж мэдэгдсэн бөгөөд түүнтэй үерхэж байх үедээ хүчээр үр хөндүүлэхийг шаардаж, албадаж байсан хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Энэхүү мэдэгдэл нийгмийн сүлжээнд тархснаас хойш  "Жүжигчин К" гэгч нь романтик, инээдмийн "Hometown Cha-Cha-Cha" болон “Start-Up” киноны дүрээрээ олны танил болсон Ким Сон Уг хэлж байна гэж таамаглах хүмүүс улам бүр нэмэгдсээр байсан юм.

Үүнтэй холбогдуулан тэрээр олон нийтэд хандаж, “Намайг байнга дэмжиж байсан шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсандаа харамсаж байна. Надтай хамт ажиллаж байсан хамт олноосоо мөн хүлцэл өчье" гэжээ. 

Эх сурвалж: Yonhap

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?