"ОСКАР"-ЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫГ ХӨТЛӨГЧТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛНА

2022-01-12  

 Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын шагнал гардуулах ёслолыг гурван жилийн дараа анх удаа хөтлөгчтэй зохион байгуулах гэж байгаа талаар “Variety” сэтгүүлд “ABC” телевизийн энтертайнмент хөтөлбөр хариуцсан дарга Крейг Эрвичийн мэдээллээс эш татан бичжээ.

Ёслолыг шууд дамжуулах сувгийн төлөөлөгч энэ тухай виртуал арга хэмжээний үеэр мэдэгдсэн ч хөтлөгчийн нэрийг нууцалсан байна. "Би ч байж магадгүй" гэж тэрбээр хэлээд удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна. 

Инээдмийн жүжигчин Кевин Харт ижил хүйстнээс айх эмгэгтэй гэх дуулианы улмаас хөтлөхөөс татгалзсаны дараа академийн шагнал гардуулах ёслолыг 2019 оноос хойш хөтлөгчгүйгээр зохион байгуулж байгаа юм.

Энэ ёслол нь сайн үнэлгээ авсан тул дараагийн хоёр жилд зохион байгуулагчид уламжлалт хэлбэрээсээ татгалзсан боловч хөтлөгчгүй ёслолыг цөөхөн хүн үзсэн хэвээр байгааг өнгөрсөн оны ёслол харуулсан учир хөтлөгчтэй зохион байгуулахаар шийджээ.

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болно. Шагналд нэр дэвшигчдийг хоёрдугаар сарын 8-нд зарлана.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?