ХАРАНХУЙН ХӨЛӨГ БААТАР БОЛООД 2 ЖИЛ БОЛСОН БРЮС УЭЙН

2022-03-07  

“Хүн-Аалз: Буцах замгүй” кино ковид – 19 цар тахлын үед амжилт дагуулсан нь Марвелын супер баатар урьдын адил үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа гэдгийг нотолсон. Марвелын өрсөлдөгч боловч кино зах зээлд хүчээ гаргаж чадахгүй байсан DC-ийн хувьд үзүүр түрүүнд сойх хамгийн хүчтэй кино нь “The Batman” юм. “Aquaman”(2018) киногоор амжилт олсон хэдий ч Бэтмэний хэмжээнд олонд танигдаж чадаагүй. Тиймд “War for the Planet of the Apes” цувралын Мэтт Рийвз найруулж, Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээж, шинэ эхлэлийг тавьж буй “The Batman” кинонд дэлхий дахин аяндаа анхаарлаа хандуулж байна. Кристофер Нолан найруулж, Кристиан Бэйл гол дүрд нь тоглосон “The Dark Knight”-ийн гурвалсан бүтээл (2005-2012)-тэй харьцуулсан байдаг. 

Готам хотын шинэ хотын даргыг сонгох сонгууль ширүүн явагддаг. Одоогийн хотын дарга нь цагаан арьст дунд насны залуу, харин шинээр нэр дэвшигч нь хар арьст залуухан бүсгүй. Нэгэн өдөр хотын дарга өөрийн байшиндаа амиа алдсан байдалтай олдоно. Цогцсын нүүрийг нь ороосон туузан дээр “ДАХИН ХУУРАХГҮЙ.” гэж бичсэн байна. Түнэр харанхуйд гэмт хэрэгтнүүдийг шийтгэж ирсэн Бэтмэн ч бас мөрдлөгт оролцоно. Тэрээр гэмт хэрэгтний үлдээсэн оньсого мэт ул мөр, баримтын учгийг нэг нэгээр нь тайлна. Мөрдлөгийн явцад Бэтмэн “Пингвин” гэж нэрлэгддэг хорон санаатан Освальд (Колин Фаррелл), хожим Catwoman болох Селина (Зои Кравиц), энэ бүхний ард байдаг Риддлер (Пол Дано)-тэй таарах болно.

Тус кинонд Бэтмэн нь супер баатраар урьдын адил мөрдөгч шиг ажиллана. Бэтмэн нь гэмт хэрэгтнийг мөшгөхөөс илүүтэйгээр ул мөрийн баримтад тулгуурлан аажуу эргэцүүлэн дүгнэдэг. Энэ нь гол хорон санаатан болох Риддлер нь оньсого таалгах дуртай гэдэгтэй холбоотой гэлтэй.

Дараагийн ангийг төлөвлөсөн гэдгээ зарлаагүй боловч “The Batman” кино нь “The Dark Knight” гурвалсан бүтээл шиг цуврал бүтээл болон гарах магадлалтай байна. Брюс Уэйн Бэтмэн болоод ердөө 2-хон жил болж байгаа.

Гол дүрийн зан чанар нь төлөвшсөн гэхээс илүүтэйгээр төлөвшилтийн үедээ явж байгаа гэлтэй. Бэтмэн нь өөрийгөө хянаж чадаагүйн улмаас заримдаа уурлан бухимддаг. Үнэнч туслагч Альфред (Энди Серкис)-тэй хурц зөрчилддөг.

Селина нь хараахан Catwoman гэдэг нэрийг аваагүй байгаа. Брюс Уэйн нь асар их баялгийг өвлөн авсан хөрөнгөтний давхаргынхан үйлийн үрээс бүрэн чөлөөлөгдөх боломжгүйг урьдчилан хэлж байгаа гэлтэй. Америкийн комикийн олон супер баатруудаас Бэтмэн л зөвхөн сайн, муугийн зааг дээр байдаг дүр байсан.

“The Batman” кинонд ч бас үүнийг онцолсон байна. Бэтмэн хорон санаатныг мөшгөж байгаа нь яг л аймшгийн кинонд алуурчин гол дүрийг хөөж байгаагаар зураг авалт хийгдсэн байна. Мэтт Рийвз найруулагч саяхан “Бэтмэн нь бусдыг авардаг гэсэн уламжлалт супер баатар боловч, хараахан салж чадаагүй учир үүнээсээ болж дарамтад орсноор хэт их улайрдаг дүр билээ.” гээд “Бэтмэн нь заримдаа төсөөллийн хил хязгаарыг даван өөрийгөө хянадаг байхын оронд хүний төрөлхийн мөн чанарыг хайж байгааг харуулах болно” гэж хэлжээ.

“The Batman” яг одоо кино театруудад гарч байгаа.

Эх сурвалж: Reporter.mn

Зургийн эх сурвалж: Warner bros

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?