ХОЛЛИВУД-МОНГОЛЫН ХАМТАРСАН КИНО ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА

2022-03-15  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хааны тухай түүхэн сэдэвт "Godsend" төслийн продакшны баг П.Цагаан (Степпе Арена)-тай Лос Анжелес хотод саяхан уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж /хилээс үл хамаарах/ экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон соёлын солилцоог хөхиүлэн дэмжих, Монголын кино урлагийг Холливудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний түүхийг барууны ертөнцөд илүү эерэгээр харуулах зэрэг сэдвийг хөндөж ярилцав.

"Godsend" киноны бүх зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд энэ нь УИХ-аас батлаад удаагүй байгаа Монгол Улсад гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа юм.

Монголын уламжлалт өв соёлын гайхамшгийг дэлхийн үзэгчдэд бодитоор үзүүлж Монгол Улс хийгээд эзэн Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг  уран сайхны аргаар харуулахад төсөлд шууд оролцох Монголын хөрөнгө оруулагчид болон уран бүтээлчид онцгой үүрэгтэй юм. 

Төслийн продакшны багийнхны уулзалтад кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, Холливудын ахмад продюсер Скотт Розенфелт нар байлцав. Скотт Розенфелт нь Холливудын хамгийн алдартай кинонууд, үүний дотор хамгийн өндөр орлоготойд тооцогдсон хэвээр байгаа “Home Alone” /Гэртээ ганцаараа/ инээдмийн кино, Жулиа Робертсын жүжигчний замналыг тавьсан “Mystic Pizza”, Майкл Ж.Фоксын гол дүрд нь тоглосон, хамгийн өндөр орлоготой бие даасан “Teen Wolf” кино зэргийг бүтээсэн юм. 2020 онд С.Розенфелт Жон Легисамогийн найруулсан анхны бүтээл болох “Critical thinking”-гийн продюссерээр ажиллажээ.

“Godsend” кино багийнхны гишүүд Холливудын бүх том студи, стриминг үйлчилгээ, продакшн компаниуд болон уран бүтээлчдийн зуучлалын агентлагуудтай 40 гаруй жил хамтран ажилласан мэргэжлийн туршлагатай аж. Уг төсөл нь Монгол болон Холливудын уран бүтээлчдийн авьяасыг хослуулсан уран сайхны кино болох төдийгүй бүх зураг авалтыг Монгол Улсад хийхээр төлөвлөжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?