"ОСКАР"-ЫН ТАЙЗНАА БЕЙОНСЕ, БИЛЛИ АЙЛИШ УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛНА

2022-03-23  

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын шагнал гардуулах ёслолын үеэр алдарт дуучин Бейонсе, Билли Айлиш нарын уран бүтээлчид шагналд нэр дэвшсэн дуугаа толилуулахаар болжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 27-нд буюу энэ долоо хоногийн ням гарагт болох ёслолын үеэр дуучин Бейонсе теннисийн нэрт тамирчид болох Винус, Серена Уильямс нарын аавын талаар өгүүлэх “King Richard” киноны “Be Alive” дууг, Билли Айлиш өөрийн ах Финнеас О’Коннеллийн хамт “James Bond” киноны “No Time to Die” дуугаа толиуулах ажээ.

Мөн кантри дуучин Реба Макинтайр хөгжмийн зохиолч Дайан Уоррены “Four Good Days” кинонд зориулан зохиосон “Somehow You Do” дууг тайзан дээр дуулах бол “Encanto” хүүхэлдэйн киноны “Dos Oruguitas” дууг дуучин Себастьян Ятра үзэгчдийн хүртээл болгоно.

Эдгээр бүтээл нь бүгд Лос-Анжелес хотын “Dolby” театрт болох “Оскар”-ын наадмын шилдэг киноны дуу шагналд нэр дэвшиж байгаа юм. Харин дуучин Ван Моррисон аялан тоглолтоо хийж байгаа учраас энэхүү шагналын тав дахь нэр дэвшигч болох “Belfast” киноны “Down To Joy” дууг наадмын үеэр толилуулахгүй ажээ

Эх сурвалж: ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?