БРЮС УИЛЛИС ӨВЧНИЙ УЛМААС УРЛАГИЙН ЗАМНАЛАА ӨНДӨРЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2022-03-31  

Америкийн алдарт жүжигчин, “Хатуу самар” киногоороо олонд танигдсан Брюс Уиллис ярих чадварт нөлөөлдөг өвчний улмаас урлагийн замналаа өндөрлүүлэхээр болжээ.

"Б.Уиллис саяхан афази өвчтэй болох нь оношлогдсон бөгөөд танин мэдэхүйн чадварт нь нөлөөлж эхэлсэн тул сайтар тунгаан бодсоны эцэст урлагийн замналаа өндөрлүүлэх шийдвэр гаргасан" гэж лхагва гарагт жүжигчний гэр бүл мэдээлжээ.

Өдгөө 67 настай Б.Уиллис нь 1988 оноос үзэгчдийн хүртээл болсон “Хатуу самар” цувралын дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрбээр мөн “Зургаа дахь мэдрэхүй”, “Армагеддон” зэрэг хит кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /AP/. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?