NETFLIX ЭНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ ГУРВАН САРЫН ХУГАЦААНД 200,000 ДАГАГЧИДАА АЛДААД БАЙНА

2022-05-23  

 NETFLIX компани нь стрийм үйлчилгээний салбарын ноён оргилд гараад удаж байна. Гэвч түүхэндээ анх удаа их хэмжээний дагагчидаа алдаж байгаа нь юуны учир вэ? Доорхи таван шалтгааныг уншина уу - NETFLIX анх имэйл хаягаар DVD худалдаж, түрээслэх үйлчилгээ үзүүлж байгаад 2008 оноос эхлэн стрийминг үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд HOUSE OF CARDS төслийг хэрэгжүүлснээр контент бүтээгчдын салбарт хүч түрэн орж ирсэн билээ. 2016 оноос дэлхий даяар өргөжин тэлж өнөөдрийн байдлаар БНХАУлсын эх газар, Сири улс, Кримеа, ОХУ, БНАСАУлсаас бусад улсуудад үйлчилгээ үзүүлж байна. Гэсэн хэдий ч NETFLIX энэ жилийн эхний гурван сарын хугацаанд түүхэндээ анх удаа нийт 200,000 гаруй дагагчидаа алдаад байгаа нь 2,5 сая шинэ хэрэглэгчдийг нэмж бүртгэж авна гэсэн зорилготой нь нийцэхгүй байгаа юм. Мөн энэ жилийн хоёрдугаар хагаст нэмж 2 сая гаруй хэрэглэгчидээ алдаж магадгүй болоод байна. Ингээд дагагчидаа алдсан таван шалтгааныг хүргэж байна. 1. ОХУ-д стрийм үйлчилгээгээ хаасан - ОХУ-Украин улсын хоорондын дайны улмаас хэдэн зуун гадны компанууд ОХУ-с гарсан билээ. Үүнээс болж NETFLIX 700,000 дагагчидаа алдсан. 2. АНУ-д төлбөрөө нэмсэн - АНУ болон КАНАД улсад төлбөрөө нэмсэнтэй холбоотой 600,000 гаруй хэрэглэгчид татгалзсан байна. 3. Хүмүүс аккаунтаа дундаа хэрэглэдэг - Энэ нь NETFLIX-д маш том асуудал болоод байгаа бөгөөд хүмүүс пасспортоо нэгэндээ өгч дундаа хэрэглэж байгаа нь дотоод дүрмийг нь зөрчиж байгаа бөгөөд дэлхий даяар ингэж ашигладаг 100 сая хүн байдгаас АНУ, КАНАД улсад 30 сая хэрэглэгчид байдаг байна. 4. NETFLIX контентуудаа Медиа байгууллагуудад алдаж байна - Бүх хэрэглэгчдийг татах хангалттай контент байхгүй байгаа учир дуртай контентоо үзэхийн тулд өөр стрийм үйлчилгээг ашиглаж байна. 5. Хэтэрхий олон өрсөлдөгчтэй байна. - Дэлхий даяар маш олон стрийм үйлчилгээний компаниуд байна. Жишээ нь: HULU, HBO MAX, AMAZON PRIME VIDEO, PEACOCK, PARAMOUNT+, DISNEY+, APPLE TV+. ESPN+ гэх мэт. NETFLIX-ын төгсгөл ирж байна уу? - Олон арван жилийн турш тасралтгүй өсөж байсан компанийн хувьд сүүлийн хэдэн сар мэдээж хүнд байгаа нь тодорхой. Гэхдээ энэ хэмжээнд хүргэхэд огт төсөөлж байгаагүй зүйлс болсон нь ойлгомжтой. Эцсийн мөчид хэрэглэгчид сонголтыг хийх бөгөөд NETFLIX харин асуудал хэт даамжирхаас өмнө шийдэх хэрэгтэй болов уу

Б.Пүрэвдорж

Эх сурвалж: culturacolectiva.com

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?