УКА. Монголын хамгийн өндөр орлоготой поп дуучнаар шалгарсан. Түүний продюсер бол Монголын поп ертөнцийн томоохон төлөөлөгч Б.Ангирмаа. Б.Ангирмаагийн үүсгэн байгуулсан “Киви” хамтлаг Монголын урлагийн салбарт тод мөрөө үлдээж, уран бүтээлчид нь байр сууриа эзэлсэн. Тэгвэл хоёр дахь "Киви" хамтлаг болох "Кактус"-ын эрэлд Ангирмаа морджээ. - "Киви" хамтлаг биеэ даасан. Уран бүтээлчид нь урлагийн алтан тайзнаа зохих байраа нэгэнт эзэлцгээсэн. Тиймээс "Киви-2" буюу охидын "Кактус" хамтлагаа байгуулна. Мөн л гурван охинтой хамтлаг байх юм. Ижил дотоод ертөнц, өвөрмөц төрхтэй, чадалтай хоолойтой охидын хамтлаг байгуулахаар зорьж байна. 165-170 см өндөртэй, 20-30 насны, өөртөө итгэлтэй, дуулах хүсэл эрмэлзлэлтэй охидыг эрж байна гэж Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаа тодотголоо. Урлагийн тэнгэрт од болон гялалзах хүсэлтэй охидыг 99093261 утсан дээр бүртгэж буй гэж Ангирмаа мэдээллээ. Ийнхүү "Киви-2" буюу "Кактус" хамтлаг урлагийн тайзнаа дэлбээлэх цаг ойртжээ.
БҮРТГҮҮЛЭХ утасны дугаар: 99093261
А.ЭНЭРЭЛ