Б.ТАМИР:“ӨРГӨӨ” КИНО ТЕАТРААР КИНОГОО ГАРГАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРТ ХҮРСЭН Ч ХОЁР ТАЛУУД ТОХИРОЛЦСОН

2022-09-07  
"Фантастик" продакшны уран бүтээлчид өнөөдөр /2022.09.07/ "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Жүжигчин Б.Тамир "Манай продакшны 15 дахь уран бүтээл "Зура: Цурам ажиллагаа-2" уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийнэ гэснийг зарим нь буруу ташаа ойлгосон юм шиг байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна" гэв.
Дэлгэцийн шинэ уран бүтээлдээ Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын уран бүтээлчдийг урьж, тоглуулсан.
Жүжигчин Б.Барсболд "Бид цаашдаа гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээгээ хийж байна" гэв.
Жүжигчин Э.Алдар "Бидний шинэ уран бүтээлийн нээлт есдүгээр сарын 9-нд болох гэж байна. Нээлтэнд урлагийн төлөөлөл болон ивээн тэтгэгч байгууллагуудын маань төлөөлөл оролцох болно" гэлээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?