A24:ДЭЛХИЙД АЛДАРТАЙ NUMBERBLOCKS/ТООНБЛОК ХҮҮХЭЛДЭЙН КИНО МОНГОЛД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2022-09-19  

Шилдэг Сургуулийн Өмнөх насны анимешн төрөлд BAFTA шагнал авсан Numberblocks / Тоонблок хүүхэлдэйн кино өнөөдөр Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Уг хүүхэлдэй нь нийт 134 оронд 36 хэлээр цацагдсан байна.

Их Британийн багш нарийн дунд явуулсан судалгаагаар 10 багш тутмын 9 нь уг хүүхэлдэйг хичээлийн хөтөлбөртөө ашигладаг бөгөөд сурагч нар 100% уг хүүхэлдэйнээс хэрэгтэй зүйл сурсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Эцэг эхчүүдийн хувьд #1 ач холбогдол нь  Боловсролд зориулсан контент байна гэж үздэг бол тэдний 86% нь Тоонблок хүүхэлдэй хүүхдийнх нь тооны хичээлд тусалсан гэсэн хариу өгсөн байна.

Монголын хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулахаар Брикмедиа контент дистрибьютор компани Тоонблок хүүхэлдэйг албан ёсны эрхтэйгээр телевиз, дижитал платформуудад нийлүүлэн ажиллаж байна.

Уг хүүхэлдэйн кино 9 сарын 15-наас видео сангуудад байрших бөгөөд 10 сард NTV телевизээр цурвал нь гарч эхлэх юм байна.

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?