BLACKPINK ХАМТЛАГ "BILLBOARD 200" ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛСЭН АНХНЫ "KPOP" ОХИДЫН ХАМТЛАГ БОЛЖЭЭ

2022-09-26  

БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг Америкийн “Billboard”-ын шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлсэн “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны охидын хамтлаг болжээ.

“Billboard”-ын цахим хуудсанд мэдээлснээр, тус хамтлагийн есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргасан бүрэн хэмжээний хоёр дахь цомог болох “Born Pink” нь “Billboard 200” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна.

Ингэснээр 2008 оноос хойш энэхүү жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг болжээ.

Харин “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын дундаас энэхүү жагсаалтыг тэргүүлсэн дөрөв дэх хамтлаг болсон бөгөөд урьд нь “BTS”, “SuperM”, “Stray Kids” хамтлагууд ийм амжилт үзүүлж байсан юм.

2016 онд “Whistle” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан “BLACKPINK” одоо “As If It's Your Last”, “Kill This Love”, “Ddu-du Ddu-du”, “Love Sick Girls” зэрэг хит дуунууд бүхий дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг болжээ. 

Эх сурвалж: Korea Times

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MN NEWS:Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?