Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд 375 хурдан ажнай уралдсанаас түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Энхбаатарын хонгор халзан морь төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн морь, айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харъяат мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалын хурдан зээрд, Айргийн дөрөвт хонгор халзан морь, айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харъяат Н.Мөнхбаясгалангийн зээрд хурдаллаа.
А.САЯН