УЯАЧДЫН НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

2016-07-13  

Дэнж хотойтол наадах монгол түмний наадам өнөөдөр Хүй долоо худагт Уяачдын наадмаар үргэлжиллээ. Өнөөдөр эрлийз морьдын гурван насны морьдын уралдаан болж, Хүй долоо худагт Уяачдын наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт болох болж өндөрлөлөө. 

Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан морины уралдаанд Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангилалд газар газрын шандаст 116 морь гарааны зурхайгаас эргэснээс

1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн саарал түрүүлж

2. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Н.Анарын хонгор. 

3.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр. 

4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, уяач МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр. 

5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд оржээ.

 

Эрлийз бага насны ангилалд газар газрын шандаст 63 хүлэг уралдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Х.Энхтайваны хүрэн халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Болдбаатарын бор, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн сартай хүрэн, айргийн дөрөвт Завхан аймгийн Тэс сумын уугуул, Т.Ган-Одын халтар, айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар даага тус тус хурдалсан юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?