Нүүр   /  

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ АРАВДУГААР САРЫН 14-НД БОЛНО

2016-09-19  

Хуульчдын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг хуралдуулахаар болсон талаарх мэдээллийг өглөө. Хуралд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хуульчдын холбооны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, ахлах мэргэжилтэн Ж.Туяа нар оролцов.

Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй. Удирдах зөвлөлийн бүрэн эрхий хугацаа 3 жил бөгөөд Хуульчдын анхдугаар их хурлаар батламжлагдан ажиллаж буй Зөвлөлийн 38 гишүүний бүрэн эрхийн хугацаа 2016 оны аравдугаар сард дуусгавар болж буй юм. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах, хуульчийн мэргэжил, ур чадварын талаар гаргасан гомдол маргааны хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Иймд Монголын Хуульчдын холбооноос ээлжит бус Их хурлаа аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар шийдвэрлээд байна.

Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах, даргыг сонгох асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Хуульчдын холбооны Зөвлөл болон мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх болон сонгох ажиллагааг www.mglbar.mn цахим хуудсаар явуулах бөгөөд Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016.09.19-нөөс 2016.09.25-нд явагдах бол Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны есдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа 2016 оны есдүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд явагдах юм.

Монголын Хуульчдын холбоонд 5405 хуульч бүртгэлтэй байгаагаас4834 нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлынтөлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:тун тааруухан мэдээ байна 2016-09-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?