СОХОР ХӨГЖИМЧИН НЕХАЕВ "ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС " ШОУНЫ ЯЛАГЧААР ТОДОРЛОО

2016-11-09  

Гайхалтай сонсгол, мэдрэмж, даван туулах агуу их хүч хөдөлмөр, их тэвчээр. Гайхалтай хүмүүс шоуны ялагч, хараагүй хөгжимчин Эдуард Нехаев ямар ч нөхцөлд хүн амьдарч болно гэдэгт итгэдэг. Тэр өөрийн туршлагаасаа ийнхүү хуваалцав.

Хараагүй хөгжимчин Нехаев, зургаан үеийг давж, төсгөлийн шатанд ялалт байгуулж "Гайхалтай хүмүүс" 2016 шоуны ялагчаар өргөмжлөгдсөн. Түүнийг хүн-дельфин ч гэж цоллох болсон. Эдуард чихээрээ хардаг авьяастай. Эргэн тойрныг чихээрээ сонсголоороо л хүлээн авдаг. Түүнд нь түүний төгс сонсгол тусалдаг. Харин энэ авьяасаа тэр бага насандаа нээсэн байна. "Хөөцөлдөж, нуугдаж тоглодог байсан, хүүхдүүдтэй. Хэн нэг нь босоод, амьсгаагаа дараад, хөдлөхгүй зогсчихдог байсан. Тэгээд, харахгүй учраас, нэгэн арга сэдсэн. Тэр нь хэлээрээ тогших. Тэгээд түүнийхээ тусгалыг сонсох. Хэрвээ орон зай нь бөглөрсөн л байвал, тэнд хэн нэг хүн байна гэсэн үг."

Ийм аргыг багаасаа өөртөө нэвтрүүлж чадсан. Түүний энэ авьяасыг мянга мянган үзэгчид биширсэн. Энэ авьяас нь хожим түүний сонирхож, хөгжүүлсэн гол зүйл болсон байна. Хараагүйчүүдэд зориулсан хөгжмийн сургуулийг төрөлх хот Курскдээ төгсгөсөн байна. Гоцлол хөгжимчин дипломтай. Арав гаруй хөгжмөөр ижил тоглодог. Янз бүрийн урсгалаар. Өөрөө үг, аяаа зохиодог. Түүний зэрэгцээ бүх зохиолоо ой ухаандаа бичдэг, санадаг. 1000 гаруй бүтээл тогтоосноос, дийлэнх нь өөрийнх нь бүтээл. Ихэнх бүтээлээ, сохор хөгжимчний амьдрал, хайр сэтгэл, гэр бүлийн тухай туурвисан байна.

Хоёр охинтой. Эхнэртэйгээ сошиал ертөнцөөр дамжин танилцаж, Новосибирскээс Курст руу шилжүүлэн авчирч, хамтдаа амьдрал зохиосон. Энэ шалгаруулалтад оролцохоос өмнө, байгууллага хамт олон, тодорхой арга хэмжээнд тоглох, тохиолдлын чанартай концерт хийх маягаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулдаг байсан байна. Харин шоунд орсноос хойш, сонсголоор яаж харах вэ? сургалт явуулж эхэлсэн гэнэ. "Яг одоогоор, хоёр охиныг интернетээр сургаж буй. Нэг охиныг Курск хотод. Энэ авьяасыг эзэмшиж, хөгжүүлж болно. Маш сонирхолтой. Энэ бол хараагүй, сохор хүмүүсийн хувьд бүхэл бүтэн цоо шинэ ертөнц" гэж тэр тодотголоо.

Одоогоор шагналын 1 сая рублээ хэрхэн зарцуулахаа хараахан шийдээгүй. Мэдээж өөрийн гэсэн бие даасан альбомаа гаргах хүсэлтэй байсан. Түүндээ нэг хэсэг мөнгөө зориулах нь тодорхой. Бие даасан альбом гаргах гэдэг бол түүний мөрөөдөл байсан. Нехаевт баяр хүргэе. Монголд ч гэсэн хараагүй хүмүүс олон байдаг. Тэд нар ч гэсэн, Нехаевтэй холбогдвол, цоо шинэ ертөнцийг өмнөө нээх нь.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?