БОБ ДИЛАН НОБЕЛИЙН ШАГНАЛАА АВАХААР СТОКГОЛЬМ ХОТЫГ ЗОРИХГҮЙ

2016-11-17  

Утга зохиолын салбарын 2016 оны Нобелийн шагналыг хөгжмийн зохиолч, яруу найрагч Боб Диланд олгох шийдвэр гаргаснаа Нобелийн шагналын хорооноос түүнд албан ёсоор дуулгасан байна. Тус хорооноос ирүүлсэн шийдвэрийг хүлээн авсан Боб Дилан шагнал олгосонд талархсанаа илэрхийлж, энэ 12-р сард Шведийн Стокгольм хотод болох шагнал гардуулах ёслолын албан ёсны үйл ажиллагаанд очно гэж хэлсэндээ хүрч чадахгүй болов.

Боб Диланы жинхэнэ нэрийг Роберт Аллан Циммерман гэдэг. Тэрбээр АНУ-ын Миннесота мужид, 1941 төрсөн. Боб Дилан нь Рок хөгжмийн загалмайлсан эцэг гэдгээрээ хөгжмийн ертөнцөд алдартай. Одоо 75 настай. Түүний алдартай зохиолын нэг нь "Like rolling stone" буюу, " Яг л эргэлдэх чулуу шиг" шүлэг нь юм. Нобелийн шагнал хүртсэн Боб Диланы шүлгээс, орчуулагч Н.Энхбаярын орчуулгатайгаар хүргэе.

"Political World"

We live in a political world
Love don't have any place
We're living in times
Where men commit crimes
And crime don't have any face.

We live in a political world
Icicles hanging down
Wedding bells ring
And angels sing
Clouds cover up the ground.

We live in a political world
Wisdom is thrown in jail
It rots in a cell
Is misguided as hell
Leaving no one to pick up a trail.

We live in a political world
Where mercy walks the plank
Life is in mirrors
Death disappears
Up the steps into the nearest bank.

We live in a political world
Where courage is a thing of the past
Houses are haunted
Children unwanted
The next day could be your last.

We live in a political world
The one we can see and feel
But there's no one to check
It's all a stacked deck
We all know for sure that it's real.

We live in a political world
In the cities of lonesome fear
Little by little
You turn in the middle
But you're never sure why you're here.
We live in a political world
Under the microscope
You can travel anywhere
And hang yourself there
You always got more than enough rope.

We live in a political world
Turning and trashing about
As soon as you're awake
You're trained to take 
What looks like the easy way out.

We live in a political world
Where peace is not welcome at all
It's turned away from the door
To wonder some more
Or put up against the wall.

We live in a political world
Everything is hers and his
Climb into the frame
And shout God's name
But you're never sure what it is.

Боб Дилан (АНУ)

Улс төржсөн ертөнц

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бидний энэ ертөнцөөс хайр дурлал дүрвэсэн

Бидний амьдарч байгаа ертөнцөд гэмт хэрэг л үлдсэн

Бид бүгд гэмт хэрэгтнүүд болцгоосон

Буруугүй тусмаа онц хүнд гэмт хэрэгтэнд тооцогдоно.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүх гол мөрөн мөстөн хөлдөж урсахаа больсон

Бүгд хуримын бөгж зүүж худлаа гангардаг болсон

Бөө нар улс төрчдийг уядаг болсон

Бүх газар дэлхий бүхэлдээ үүл мананд хучигдсан.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Билиг оюунтай нэгнийгээ барьж шоронд хийсэн

Битүү торолсон камерт тэрнь өвдөж, өлбөрч байна

Бидний энэ ертөнц там болж хувирсан

Бид бүгд буруу замаар будаа тээцгээдэг болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бие биенээ хайрлаж өрөвдөхийг мэдэхээ больсон

Бидний амьдралыг дээрээс тольдон хянадаг болсон

Бид бүгдээрээ банкинд өртэй болж барьцаалагдсан

Бид бүгдээрээ үхэх ч, сэхэх ч эрхгүй болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгдээрээ айдас хүйдэст бүхэлдээ автсан

Баатарлаг эр зориг гэж байхаа больсон

Авгай хүүхдээр нь барьцаалж айлгана

Амьд явах хоног маргааш ч дуусч магадгүй ээ.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгдээрээ арьс махаараа мэдэрч, мэдэж байна

Бүгд хөзөрт донтон тоглодог болсон

Бүх хөзрийг сольж хуурамч болгосон

Бүх амьдрал тэр чигээрээ хуурамч хөзөр болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүгд айдсын хорт утаанд хучигдсан хот руу нүүж байна

Бүгд нэг мэдэхэд өөр өөр хүн болж хувирсан

Бүгд нэг мэдэхэд бөв бөөрөнхий болцгоосон

Бөөрөнхий болсныхоо зөв, бурууг хэн ч хэлж чадахгүй.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Биднийг бүгдийг дээрээс, дэргэдээс дурандаж байна

Бид бүгдээрээ гадаадад чөлөөтэй явдаг болсон гэнэ

Бүгдээрээ хаана ч явсан олсны тасархай олж чадах тул

Бүгд гадаадад гараад амиа хорлох боломжтой болжээ.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бид заасан чиг рүү нь зүглэх тусам байдал улам дордоно

Бид өглөө сэрмэгцээ өөрийн мэдэлгүй болно

Бүх нийтийн сургалтанд заавал хамрагддаг болсон

Бүгд дуулгавартай болж, амар сайхандаа жаргах тухай сургалт.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бид шударга ёсноос нүүрээ буруулцгаасан

Бид шударга ёс үүд тогшиход хөөж туудаг болсон

Бид шударга ёсгүй сайхан амьдарна гэдэгт эргэлзэхээ больсон

Бид түүнийг хана түшүүлж зогсоогоод ялыг нь уншдаг болсон.

 

Бид улс төржсөн ертөнцөд амьдарч байна

Бүх юм хайрцаглагдсан, далд эзэнтэй болсон

Бүгд өөр өөрсдийн зургийг ханандаа өлгөдөг болсон

Бүгд Бурхныг нэрээр нь дуудаж залрахыг нь хүлээнэ

Бүгд Бурхан биеэрээ залрахад нь танихгүй зөрж өнгөрнө.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хаха:Орчуулагч Энхбаяр хаха 2019-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?