ДЭЛХИЙГ ТОЙРСОН МОНГОЛ АЛИАЛАГЧИД 21 АЙМГААР АЯЛАН ТОГЛОНО

2016-12-07  

Дэлхийг тойрсон монгол алиалагчид болох Ч.Хатанбаатар, Н.Баасанжаргал, А.Энхтөр, Б.Рэнцэндорж, Р.Мандах-Оргил нар тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Тоглолтод 60 гаруй уран бүтээлчид оролцохоор болсон байна. Социализмын үед алиалагчид нийгмийн асуудлыг хөндөж тавьдаг байсан энэ уламжлалыг сэргээх зорилготой байгаа аж. Алиалагчид үзэгчдэд зориулан тусгай хөтөлбөр гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэд тоглолтоо насанд хүрэгчдэд болон хүүхэд багачуудад зориулан найруулан тавьжээ. Тоглолт энэ сарын 9,10,11-нд Үндэсний циркт болно. Дашрамд дурдахад энэ тоглолт Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан тавьж байна. Мөн эдгээр уран бүтээлчид 21 аймагт тоглолтоо зохион байгуулахаар болсон байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?