ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ : САЙХАН ЮМАА

2016-12-28  

Амьд явнаа гэдэг бол 
Агуу их шагнал юм 
Алтаар цохиж уралсан 
Хэзээ ч давтагдашгүй хийц юм

Алтан нарыг хараад 
Мөнгөн сарыг дэрлээд 
Наадаж хуурдаж 
Наргиж цэнгэж 
Баярлаж, хөөрч

Уйлан ганихрах 
Уурсан муудалцах 
Уучлан эвлэрэх 
Шартаад сэрэх ч азтай агшин юм
Сахилгагүйтээд гүйх ч баясгалант хувь юм 
Хэн нэгэнд гомдох ч 
Хэрэггүй үгэнд шархлах ч зол юм

Гэгээн наран гэрэлт хорвоод
Гэзэг үсээ ширэлдүүлэн 
Халуун,хүйтэн байна гэж 
Жаргаж зовж явна гэж

Сайн ,муугаар ч яригдаж
Хэлэх ярих, хэлцэх хүмүүсийн дунд явах
Сайхан ,сайхан ,сайхнаас сайхан юм....
Яг л сэвэлзтэл үлээх салхинд
Гараа алдлан зогсоод 
Сайхаан гэж хашгирмаар 
Гайхамшигтай юмаа

 

 

Хулганайн Тэргэл Чикаго хот 2013 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
google: Чанарын позитив өөрчлөлт буюу Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг... Paradigm Shift:Амьдралыг хайрлахсан гэсэн сүнсэг шингээх гэсэн эгээрлийн шүлэг гэлтэй... 2017-01-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?