ЭНЭ ЖИЛ “БОЛОР ЦОМ” НААДАМ ДОРНОД АЙМАГТ БОЛНО

2017-01-10  

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт зохиогдох юм. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус “Болор цом” наадам 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болно.

Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл өнгөрсөн сарын 20-нд эхэлж, энэ сарын 20-нд хаах юм байна. Яруу найрагчид 2 шүлэг, бүртгэлийн хураамж 2000 төгрөгийн хамт МЗЭ дээр бүртгүүлэх юм байна.  Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.

Тодруулбал нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд бүтээлийг хүлээн авахаар болсон ба цахимаар авахгүй юм байна. 

Өнгөрсөн жилийн “Болор цом”-д Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлсэн бол энэ жил хэн байх нь оньсого мэт байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ДАРГЫГ НЭРЛЭНЭ ҮҮ?