О.ДАШБАЛБАР АГСНЫ “АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА” ШҮЛЭГ ГЕРМАНЧУУДЫГ УЙЛУУЛЖ БАЙНА

2017-01-10  

Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгүүдийг мэдэхгүй монгол хүн ховор билээ. Тэгвэл түүний “Амьддаа Бие биенээ хайрла хүмүүс ээ”, “Охин үрээ хайрла” зэрэг шүлгийг герман хэлнээ хөрвүүлэн “ALIVE” нэртэйгээр аудио цомог гарчээ. 

Түүний шүлгүүдийг германчууд ихээр сонирхож байгаа бөгөөд утга агуулгыг нь сонссон тэд нулимс ч унагах тохиолдол гарч байгаа аж. Нэрт яруу найрагчийн шүлгийг албан ёсны эрхтэйгээр герман хэл рүү хөрвүүлсэн бөгөөд герман хэлнээ гарч буй анхны монгол шүлгийн аудио СD болсноороо онцлог юм.

АМЬД нэртэй Хамгийн Анхны Герман-Монгол хэл дээрх шүлгийг Н.Солонго гэх бүсгүй орчуулан герман хэлэнд орчуулан буулгаж 2014 онд уг аудио СD-ний нээлтээ Берлин хотод хийжээ.

Солонгын хувьд тэрбээр 2015 оны 3 дугаар сараас Германы ЦСҮ намаас Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдон намын  Залуучууд ба Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөл, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны ТУЗ-ын гишүүнээр тус тус ажиллаж байгаа билээ. Тэрээр Дайн болж буй орноос ирдэг дөрвөгчдөд ажлын хажуугаар үнэ төлбөргүй Герман хэлний хичээл заадаг ба Эх орондоо оруулсан түүний ажлыг үнэлэн Монголын Залуучуудын Холбооноос 2015 оны 6 сард Шилдэг Удирдагч Одонгоор шагнажээ. Тэрээр 2015 оны 11 сараас Герман улсын Бундестагт ажиллаж байна.

Герман Монгол хоёр хэл дээр бүтээсэн энэхүү сд нийт 5 шүлгээс бүрдэнэ. Бүх хөгжмийг үндэсний язгуур урлагийн ЖОНОН хамтлаг тоглож, 20- 30 насны нийт 10 залуус хамтран нэг баг болон ажилласан. Бидний Зорилго: Дэлхийд төдийгүй Европын улс орнуудад Нүүдэлчин ард түмний ахуй соёлыг яруу найргаар дамжуулан ойлгуулах, Монголчууд хойч үедээ ёс заншлаа хэрхэн өвлүүлдэг, шүлэг, ардын аман зохиол, яруу найргаар хүмүүжүүлдэг, сургадаг гэх мэт олон талаас хичээнгүйлэн бодож тунгаан энэхүү бүтээлийг гаргасан билээ. Нөгөөтэйгүүр Монгол эх орноосоо хол гадаад улсад ажиллаж амьдран эх орноо сэтгэлийн гүнд санан суугаа элэг нэгт ахан дүүстээ зориулж, гадаад найз нөхдөдөө таниулан эх орноороо бүр илүү бахархаасай, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ туслаасай хэмээн зорьсон.

Энэхүү сд ний орлогыг Монголынхоо Хөгжлийн Бэрxшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа билээ. Үүнд Монгол хүн бүрийн мэддэг сайхан шүлгүүдийг бид багтаахыг хичээсэн.

Хэрэв та бүхэн энэхүү шүлгийн цомгийг худалдан авахыг хүсвэл www.mongoleishop.de сайтаас худалдан авах боломжтой юм.

1. О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Шүлэг: О. Дашбалбар
Ая: Хан Хөхий- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

2. Солонго Трэмл Хэрвээ би эх хүн байсан бол
Шүлэг: Солонго Трэмл
Ая: Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

3. Б.Энхтуяа Охин үрээ хайрла
Шүлэг: Б.Энхтуяа
Ая: Үлэмж тансаг- Жонон
Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

4. Э.Баасансүрэн Зүгээр л чамайгаа хайрлая
Шүлэг: Э. Баасансүрэн
Ая: Зөн- Жонон
Уншсан: Х.Оюнунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

5. О.Дашбалбар Тэнгэр шиг бай
Шүлэг: О. Дашбалбар
Ая: З.Хангал Тань руу нүүж явна – Жонон
Уншсан: Б.Баярсайхан (Монгол хэлээр, КУДС)

Герман хэлээр уншсан: Солонго Трэмл
График: Б.Соёл
Калиграф: Н.Найдандорж
Гүйцэтгэл: Н.Отгонбат
Бүх шүлгийг орчуулсан: Солонго Трэмл
Ивээн тэтгэсэн: Э.Сүлд- Эрдэнэ
Продюссер, санаачлагч :Солонго Трэмл

 

 

Эх сурвалж : OCH.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?