ГАЛЗУУ МӨРӨӨДӨГЧДИЙН ТӨЛӨӨ LA LA LAND

2017-01-11  

Кино урлагийн дээд шагнал гардуулах 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан билээ. Тэгвэл энэ үдэш “La La Land” кино болон тус бүтээлд хамтран ажилласан уран бүтээлчид амжилтын одыг атган гэрэлтэв. Учир нь тус бүтээл нэр дэвшсэн бүх төрөлдөө ялалт байгуулж, рекорд тогтоожээ.

“La La Land” кино “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг дуу”, “Шилдэг инээдмийн кино”, “Шилдэг дэлгэцийн бүтээл, “Хамгийн өндөр үнэлгээ авсан” уран бүтээлээр шалгарчээ.

Уг бүтээлийн гол дүрийг холлиувуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эмма Стоне нар бүтээсэн юм.

Энэхүү кино нь инээдмийн, драм, мюзикал гээд ёстой л уран бүтээлийн нэгтгэсэн нийлмэл урлагийг харуулсан бүтээл байлаа.

Киноны нэр давхар утгатай аж. "La La Land" гэдэг нь нэг талаараа Лос Анжелес хотыг нэрлэсэн нэршил агаад нөгөө талаараа бодит байдлаас тасарсан гэх утгатай үг аж. Киног нь үзсэн дариудаа л бодит байдлаас тасарсан гэх энэ үгийн утгыг илүүтэй ойлгосон юм.

Жааз хөгжимчин Сибастиан жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй бүсгүй Миа нар өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд сонирхолтой адал явдлыг туулдаг. Тэдний адал явдалтай хайрын түүх болоод хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юуг туулж байгааг найруулагч Дэмьен Шазель гайхалтай дөрвөн улирлын өнгө, хөгжмийн хэмнэлээр үзэгчдэд хүргэжээ. "Ла ла ланд" киноны зураг авалт үнэхээр үзэсгэлэнтэй үзэж байхад яг л олон төрлийн гайхалтай цэцэгсийн мандал дотор явж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж байлаа.

Түүгээр ч зогсохгүй киноны хөгжим гол дүрийн хоорондын дуулж байгаа хэсэг гээд үнэхээрийн тасаг аялгуутай жинхэнэ мөрөөдөгчдийн ертөнцөд яах аргагүй авч очсон мэт. Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй том бага гээд л мөрөөддөг. Тэгвэл “Ла ла ланд” кино нь надад бас нэгэн мөрөөдлийг нэмж өгсөн юм. Учир би их мөрөөдөмтгий юм л бол мөрөөдөөд л мөрөөдөөд л байдаг. Монголчууд хэлдэг “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ” гэж үнэхээр үнэн үг шүү. Ер нь бол бүсгүйчүүд их мөрөөдөмтгий байдаг гэсэн нэг судалгаа байдаг. Гэхдээ “Ла ла ланд” ганц эмэгтэйчүүд биш эрчүүдийг ч мөрөөдөлд автуулах бүтээл юм.

Тэр гайхалтай өнгө зураглал, тансаг хөгжим, сонирхолтой үйл явдлыг үзсэн хүн бүхэн кинондоо орж бүр өөрийн эрхгүй зүрхний хэмнэлийг хурдасгаж болдогсон бол босоод бүжиглэж дуулмаар тийм л мэдрэмжийг энэхүү кино өгч чадлаа.

Энэ киног барилгаар төсөөлөхийн бол ёстой л хааны гайхалтай ордон. Бүх л зүйл яг тохирсон гайхалтай найруулга, сайн жүжигчид, гайхамшигтай зураглал гээд ямар ч илүү дутуу зүйлгүй сайхан уран бүтээл.

Хэрвээ та энэ киног үзэж амжаагүй бол яг одоо гэрээсээ гараад кино театр луу очоод “Ла Ла Ланд”-ын тасалбарыг аваарай гэж зөвлөмөөр байна. Учир нь та хэзээ ч харамсахгүй магадгүй над шиг мөрөөдлөө нэгээр нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөрөөд бас дахин мөрөөд. Та хэр ихийг мөрөөднө төдий чинээ та амжилттай алхана. Томыг мөрөөдсөн хүн л ажилтанд хүрдэг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд сайн хөдөлмөрлөх хэрэгтэй шүү танд амжилт хүсье.

Галзуу мөрөөдөгчдийн төлөө LA LA LAND

Тэнгис кино театрын дэлгэцнээ 2017 оны 1 сарын 11-нд  13:10,  18:00 цагуудад гарч байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА АЛЬ НАМААС ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ?