Нүүр   /  

“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦТС” ТӨХК-Д ЗӨРЧЛӨӨ АРИЛГАХ ГУРВАН САРЫН ХУГАЦАА ӨГЛӨӨ

2017-01-13  

Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтын журам”-ын хүрээнд анхны төлөвлөгөөт хяналт шалгалтыг "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хийлээ. 

Тус компанийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний бүртгэл нь Монгол Улсын  хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, стандарт, дүрэм, журамд нийцэж буй эсэх, дахин үнэлсэн хөрөнгийн элэгдлийн зардлын хувь хэмжээг шинэчлэн тогтоосон үндэслэл болон цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын бүрдлийн холбогдох хууль эрх зүйн нийцлийг  газар дээр нь шалгалаа. 

Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтаар компанийн үндсэн хөрөнгөнд хийсэн дахин үнэлгээний талаар жилийн эцсийн санхүүгийн тайланд тодруулга хийгээгүй, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээтэй холбогдон нэмэгдсэн элэгдлийн зардлыг үнэ тарифын саналын тооцоонд тусгахдаа элэгдлийн зардлын тооцооллыг сайтар нягтлаагүй, зохих заавар журмын дагуу бүртгэгдсэн эсэхийг хянаагүй, хэт зөрүүтэй дүнтэй санал ирүүлсэн, хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээнд "Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2.4.2-т заасан цахилгаан эрчим хүчний хэрэглээний жил, улирал, сарын хуваарь тусгаагүй /"Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас бусад хэрэглэгчийн/ зэрэг зөрчлүүд илэрлээ. 

"Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирлагуудад хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахад онцгой анхаарч ажиллах талаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагч болон Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?