“UVERTURA” ХАМТЛАГ “МОНГОЛ МИНЬ...” ЦОМГИЙН БАЯР ЭНЭ САРЫН 31-НД БОЛНО

2017-01-16  

Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь...”  цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болоод байна.

Тус хамтлагийнхан  “Монгол минь” цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм.  Улмаар Монгол улсын бүх аймгуудаар  аялан тоглолт хийхээр болсон байна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо ажиллаж байгаа юм. Тус холбоог УИХ-ын гишүүн Д.Гантулга  тэргүүлдэг бөгөөд  түүний санаачлалаар залуу малчдыг дэмжих аяныг уг тоглолттой  зэрэг эхлүүлж байгаа юм.  

Аялан  тоглолтоос олсон орлогоор залуу малчдыг дэмжих юм байна. Тодруулбал байгалийн хүчин зүйлийн улмаас малгүй болсон залуу малчдад тоглолтын орлогоос малжуулах,  амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох гэнэ.

2016 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан Монгол поп, опера “Uvertura” хамтлаг 2017 оныг мөн уран бүтээл, амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлээд байгаа юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?