"ЧИНГИС ХААН" ДУУРЬ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ТОГЛОГДОНО

2017-01-17  

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа  нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" дуурийг тоглохоор боллоо.  

Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурийг шинэчилсэн найруулгаар тавих юм байна.

Харин театрын зүгээс үзэгчдийнхээ дунд хос тасалбарын эзэн болох уралдааныг зарлажээ. Ингэхдээ тус Mongolian State Academic Theatre of Opera and Ballet фэйсбүүк хуудаст зочилж, уралдаанд оролцох боломжтой юм байна. Энэхүү уралдааныг энэ сарын 18-ны өдрийг хүртэл зарлажээ.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?