О.ГАНЦООЖ "АЛТАН ГАДАС" ОДОН ХҮРТЛЭЭ

2017-01-17  

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин О.Ганцоож "Алтан гадас" одон хүртлээ. 2016 онд олон улсын тэмцээн уралдаанд удаа дараалан оролцож амжилт бүтээлээр дүүрэн байсныг нь өндрөөр үнэлж ийнхүү Төрийн дээд шагналаар шагнасан байна.

О.Ганцоож хамгийн хүнд төрөлд тооцогддог хоёр ч трюкийг чадварлаг гүйцэтгэсэн бөгөөд агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн Шанхайн олон улсын балетын тэмцээний "Best Pas de Deux Award" номинацийн эзэн болжээ. Тэрбээр өнгөрсөн онд БНСУ-д болсон олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд гурван тусгай шагнал хүртсэн билээ. Тэдгээр шагналын нэг нь олон улсын балетчдын авахыг хүсдэг БНСУ-ын Балетын холбооны шагнал юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?