ЕВРОП ГҮНЖИЙГ ХУЛГАЙЛСАН НЬ

2017-01-18  

Оросын их зураач В.А Серовын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр 1865 оны энэ өдөр төржээ. Түүний 1910 онд зурсан “Европ гүнжийг хулгайлсан нь” бүтээлийн санаа домгийн сэдэвтэй.

Эртний Грекийн домог. Тэнгэрийн бурхан Зевс, Египетийн хааны охин Европт дурлажээ. Нэгэн удаа хааны гүнж далайн эргээр зугаалж явахад нь Зевс үзэсгэлэнтэй гоё бухын дүрд хувиран очиж гэнэ. Гүнж бухтай тоглон наадна. Бухын эврийг цэцгэн хэлхээгээр чимнэ. Тэгээд гүнжийг бухын нуруун дээр гарангуут нь бух далай руу үсрэн орчихжээ. Охиныг нуруун дээрээ суулгасан Зевс далайгаар сэлсээр нэгэн том арал дээр авчирна. Арлын нэрийг Крит гэнэ. Энэ нь газар дундын тэнгист байдаг одоогийн Грек улсын хамгийн том арал юм. Зевс бурхан ийнхүү Европ гүнжийг хулгайлан авчирч хатнаа болгосон домгийн санаагаар зураач бүтээлээ туурвисан нь энэ. Хүмүүс Европ тивд хөл тавихдаа энэ домгийг эрхгүй санан дурсдаг учиртай. Тэрхүү бодлыг нь уран зураг дээрх дүрслэл бүүр ч амилуулж өгөх болно.

 

 

 

Ө.РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?