ӨНӨӨДӨР "САЙН ААВ" КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2017-01-20  

"Сайн аав" монголын уран сайхны кино өнөөдөр  нээлтээ хийхээр болжээ.

Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж  байгаа энэ  киноны санаачлагч Д.Амаржаргалын хүсэлтээр таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан ийнхүү бүтээсэн байна.

Тус киноны продюсераар "Про стар" филмсийн захирал С.Чулуунтогтох ажилласан юм байна.  Киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллаж байгаа бөгөөд тэрээр киноны зохиолыг бичжээ.

Киноны голд дүрд, жүжигчин найруулагч Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга, Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тогложээ.

Мөн туслах дүрүүдэд. жүжигчин Н.Ялалт, С.Батзориг буюу Ишчү, Т.Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцсож гүйцэтгэлээр "Филл" студи ажилласан юм байна.

Тус киноны баг хамт олон “Сайн аав” киноны нээлтийг Тэнгис кино театрт 13.30 Минутанд хийнэ.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?