БОГД ХААНЫ ХӨӨРӨГНИЙ ДААЛИНГ ГИННЕСИЙН НОМОНД БҮРТГҮҮЛНЭ

2017-01-25  

Монголын уран хатгамалыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын хамт олон Монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зэхэж байна.

Үүний эхлэл болгож “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэн болон "Хүндэтгэлийн даалин" урлалын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын шашин төрийг хослуулан барьж байсан Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалинг орон нутгийн болон “Эгнэшгүй санаа төв”-ийн урчууд хамтран дөрөв дахин томруулан  урт нь 2 м 25 см, өргөн нь 88 см байхаар урлан Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа юм байна.

 “Хатгамал урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд ХIX зуунаас XX зууны эхэн үед хамаарах эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Богд хааны ордны урчуудын шилдэг бүтээлүүдээс гадна орчин үеийн Монголын шилдэг уран хатгамалчдын бүтээл дэлгэгдэх юм байна.

Хүндэтгэлийн даалин урлах ёслолыг энэ сарын 27-нд нээлтээ хийх Богд хааны ордон музейн ховор, нандин гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнгээр эхлүүлэх юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сонирхогч:Сайхан даалин ч сар шинийн сайхан гараа л даа. Очиж үзье байз 2017-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?