"БОЛОР ЦОМ-34" НААДАМД Б. БАТСАЙХАН “ТЭР ЭМЭГТЭЙ” ШҮЛГЭЭРЭЭ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

2017-01-30  

Монголын яруу найргийн сонгодог төлөөлөл болсон Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болж зохиогдсоноороо энэ жилийн "Болор цом-34" наадам онцлогтой юм. “Болор цом” наадам дүнгээ гаргаж тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байрт шалгарлаа. 

Тэрбээр гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байсан юм. "Болор цом-34" наадамд 34 яруу найрагч хоёрын даваанд өрсөлдсөн бөгөөд хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, 3-р байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарлаа.

Тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.

             Тэр эмэгтэй

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-01-30
zochin:ineedtei yum mongoliin utga zohiiol ulandaa orjee ****uul. bilegsaihan gdg yruu naira****ig munch olon jil darsandaa ARD TUMNII BOLOR TsOMIIN EZEN sanaj bgaa bizdee. haritsuulaad har erhem **** **** shuugchdee 2017-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?